Магад бурхан,
Үсний минь ширхэг бүрийг
Цусны минь бөөм бүрийг
Алдалгүй ялгаж чадах
Төрөх үхэхийн минь завсарт буй
Үйлийн минь үр бүхнийг
Алдалгүй гүйцээж чадах
Магад үсний ширхэг, цусны бөөмөөр ч
Магад төрөх үхэхийн өчүүхэн завсраар ч
Үл хязгаарлам,
Хязгааргүй бүхний хязгаар.
Monday, November 21, 2011
Wednesday, November 16, 2011
Гудамжны гэрлээс будрах
Гудамжны гэрлээс будрах цасыг ажин зогсохдоо
Гуниг гутралаа хүйтэн жихүүнээр арилжаад
Цаг хугацаа, хорвоо дэлхийтэй цуг амсхийлээ.
Гуниг гутралаа хүйтэн жихүүнээр арилжаад
Цаг хугацаа, хорвоо дэлхийтэй цуг амсхийлээ.
Labels:
шүлэг
Wednesday, November 2, 2011
Friday, October 7, 2011
Тийрэлтэт онгоц тэнгэрт
1.
Тийрэлтэт онгоц
Тэнгэрт үүл зураад одлоо.
Энэ онгоц
Хичнээн хүний хагацлын нулмис
Хичнээн хүний учралын баярыг
Нэгэн биед нэвт шингээж нисээ бол доо?
Тийрэлтэт онгоц
Тэнгэрт үүл зураад одлоо.
Энэ онгоц
Хичнээн хүний хагацлын нулмис
Хичнээн хүний учралын баярыг
Нэгэн биед нэвт шингээж нисээ бол доо?
Friday, September 30, 2011
Friday, September 23, 2011
Үнэргүй үнэр үнэрлэх үү? эсвэл
Үнэргүй үнэр үнэрлэх үү? эсвэл
Амтгүй амт амтлах уу? эсвэл
Өнгөгүй өнгө үзэх үү? эсвэл
Хөггүй эгшиг сонсох уу? эсвэл
Оргүй хоосныг тэмтрэх үү?
Амтгүй амт амтлах уу? эсвэл
Өнгөгүй өнгө үзэх үү? эсвэл
Хөггүй эгшиг сонсох уу? эсвэл
Оргүй хоосныг тэмтрэх үү?
Thursday, September 22, 2011
Муур
Харуй гудмаар, халаас хоосон харьж явахдаа зулзагаа дагуулсан муурын харцтай тулчихлаа. Толинд өөртөйгөө ширтэлцэх шиг дотно бас алс холын, халуун мэдрэмж. Муур огт хөдөлгөөнгүй намайг ширтэнэ. Гэмгүйг минь мэдсэн юм байлгүй, айсан шинж алга, гайхсан ч шинж алга. Ямар ч цаараглал алга. Тэр ямар ч хувиралгүй, яг л баримал шиг төгс төгөлдөр.
Friday, September 16, 2011
Зүрхэндээ урласан тэр бяцхан диваажиндаа
Зүрхэндээ урласан тэр бяцхан диваажиндаа
Зөвхөн чамтай л цуг цоожлуулахсан.
Зөвхөн чамтай л цуг цоожлуулахсан.
Labels:
шүлэг
Sunday, September 4, 2011
Friday, September 2, 2011
Түүний талаар
Тэр хэсэг нөхдийн хамт үнэтэй кафед сууж байгаа харагдана. Урагшаа бөгтийж төлөв хоолойгоор ямар нэгэн чухал зүйлийн талаар ярьна. Нөхөд нь ч анхааралтай сонсож байлаа. Түүний гар цэгцтэй бөгөөд эрчтэй хөдөлж байн байн ямар нэгэн зүйлийг занган дүрсэлж, тэрхэн орон зайг бүрэн эзэгнэж байв. Нэг хөлөө нөгөө хөл дээрээ нэлээд хайнгадуухан юм шиг боловч чамгүй цэгцтэй ачжээ. Түүний хийж буй үйлдэл бүхэн өөртөө итгэх итгэлийг, бардам занг нь илтгэж байлаа. Тэр байнга л ийм байдаг. Өөртөө итгэлтэй. Уржигдар шөнийн клубт бүжгийн талбайруу харж зогсохдоо, тэрний өмнөх өдөр шинэхэн танилцсан бүсгүйтэй хооллож суухдаа ч энэ чанараа алдаагүй юм. Гэхдээ энэ бүх байдал нь өөрт нь хэзээ ч эвтэйхэн байгаагүй ба тэрийгээ өөрөө ч мэддэггүй. Гэртээ унтахаар ирээд орон дээрээ тэрийн унахдаа л бүх бие нь тавирч дайнаас ирсэн цэрэг шиг л амар амгаланг олдог байлаа.
Subscribe to:
Posts (Atom)