Хотын дарга буудлын цонхоор
Хоосон дарсны лонх шидчихэв.
Хав харанхуйд тэнүүчилж явсан
Хав хар муурыг ончихсонд
Хачин зовиурт чимээ хадав.
Friday, March 30, 2012
Sunday, March 11, 2012
Удахгүй бороо орно
Удахгүй бороо орно.
Урд зам ус болно.
Уртаас урт түгжрэл үүснэ.
Улаан, ногоон, шар гэрэл газарт тунарна.
Урсчихсан усан будаг шиг болно.
Урт хөл, нойтон үс, цангинасан инээд
Улаанбаатрыг улам залуу болгоно.
Saturday, March 10, 2012
Азарган бороог чамласан юм шиг
Азарган бороог чамласан юм шиг
Нулмисандаа бас урсчихаад ирэхэд чинь
Хүйтэн харцаар давхар хайрсан би,
Зүүдэнд чинь харин
Халуун цай, хуурай алчууртай угтаж
Зүрхийг чинь хүртэл дулаацуулсан би.
Wednesday, February 29, 2012
Шидэт ягаан өнгө
Алгаа наранд үзүүлж араас нь ажвал
Хурууны салаа, хумсны завсраас
Хурмастын өнгө улбартан цацарч
Хүн болж хаанаас ирснээ
Хожим хаа очихоо
Харчих шиг...
Харчих шиг...
Үүрдийн хоосонд оршигч үхэшгүй мөнх тэрээр
Шидэт дулаан шившлэг шивнэж
Аянга цахилгаан мэт тэсрэлт
Алаг зүрхэнд амилуулж
Элсэн цагийг
Эхийн минь хэвлийд эргүүлж
Үхлийн зөнгөөр сүлсэн тэртээх өдөр
Үр хөврөл байхдаа би ийм өнгөтөй байсан.
Labels:
шүлэг
Monday, February 6, 2012
сэтгэлрүү шагайгч Түүнд
Энэ бичлэг тийм мундаг шүүмж энээ тэрээ бишээ. Би угаасаа тийм юм бичиж чадах ч үгүй. Г.Аюурзанын шүлгүүдээс цөөхөн хэдийг түүж бичээд доор нь сэтэгэгдэл маягийн юм л бичсэн төдий. Ер нь анхнаасаа шүлэг "тайлбарлах" нь утгагүй байх. Нэгэнт төгс хэлбэрээ олчихсон зүйлийг жонхууруулж хүрээг нь явцууруулж өөрийнхөө төсөөллийн хэмжээнд хязгаарлах гээд байж магадгүй. Өөртөө зориулж зүгээр л нэг ийм тэмдэглэл үлдээмээр санагдаад бас Аюурзаныг мэддэггүй, эсвэл уншаад "ойлгодоггүй" гээд байдаг хүмүүсийн бодлыг өөрчилж хорхойг нь хөдөлгөж магадгүй гэж горьдлоо.
Sunday, February 5, 2012
Тэмдэглэлээ уншсан тухай тэмдэглэл
Тэмдэглэлийн дэвтрээ нуур мэт дэлгээд
Тэр дунд нь би завьчин мэт аялав.
Шүлгийн мөрөөр аргамжсан
Дурсамж минь
Эмх цэгцгүй, энд тэндгүй...
Аялагч би амтархан, сониучирхан,
Зүүд мэт бодьтой бас бодьгүй
Төсөөллийн тэр л ертөнцдөө
Зургаан мэдрэхүйгээ шургуулж
Тайвуу уужуу аялах ахул:
Saturday, December 31, 2011
Архидсан тухай тэмдэглэл
1.
Сэтгэл шигээ хоосортол нь
Жүнзтэй архийг хөнтөрч орхиод
Cудасныхаа лугшилтыг галаар өрдлөө.
Хаа нэгтээгээс хачин дулаан төөнөж
Эд эс бүхэн минь хөнгөрөх шиг, хөвөх шиг...
Сэтгэл шигээ хоосортол нь
Жүнзтэй архийг хөнтөрч орхиод
Cудасныхаа лугшилтыг галаар өрдлөө.
Хаа нэгтээгээс хачин дулаан төөнөж
Эд эс бүхэн минь хөнгөрөх шиг, хөвөх шиг...
Saturday, November 26, 2011
Биднээс нэг нь бурхан байдаг
Энэ тоглолт энгийн, үнэн байх ёстой. Тайз засалт, гэрэлтүүлэг, дуугаралт бүгд хоорондоо нэгдэн нэг цогц болох ёстой. Аль нь ч бусдаасаа тодрох бус, харин бүгд нэг үзэл санаанд төвлөрч байх ёстой.
Monday, November 21, 2011
Магад бурхан
Магад бурхан,
Үсний минь ширхэг бүрийг
Цусны минь бөөм бүрийг
Алдалгүй ялгаж чадах
Төрөх үхэхийн минь завсарт буй
Үйлийн минь үр бүхнийг
Алдалгүй гүйцээж чадах
Магад үсний ширхэг, цусны бөөмөөр ч
Магад төрөх үхэхийн өчүүхэн завсраар ч
Үл хязгаарлам,
Хязгааргүй бүхний хязгаар.
Үсний минь ширхэг бүрийг
Цусны минь бөөм бүрийг
Алдалгүй ялгаж чадах
Төрөх үхэхийн минь завсарт буй
Үйлийн минь үр бүхнийг
Алдалгүй гүйцээж чадах
Магад үсний ширхэг, цусны бөөмөөр ч
Магад төрөх үхэхийн өчүүхэн завсраар ч
Үл хязгаарлам,
Хязгааргүй бүхний хязгаар.
Labels:
шүлэг
Wednesday, November 16, 2011
Гудамжны гэрлээс будрах
Гудамжны гэрлээс будрах цасыг ажин зогсохдоо
Гуниг гутралаа хүйтэн жихүүнээр арилжаад
Цаг хугацаа, хорвоо дэлхийтэй цуг амсхийлээ.
Гуниг гутралаа хүйтэн жихүүнээр арилжаад
Цаг хугацаа, хорвоо дэлхийтэй цуг амсхийлээ.
Labels:
шүлэг
Subscribe to:
Posts (Atom)
