Сая жилийн тэртээ амьсгал хураасан,
Сансрын салхинд сэмэрч арилсан одны гэрэлд
Үл таних, үзэсгэлэнт царайг олж харахтай л
Хайр дурлалыг адилтгаж болно...
Энэ бадагийг би анх зүгээр гүйлгээд л өнгөрсөн байх. Харин сүүлд мэдэхнээ зарим одод олон жилийн дараа бидэнд харагддаг бөгөөд бидний харж байгаа оддын зарим нь аль хэдийн устаж үгүй болчихсон байдаг юм гэнэлээ. Биднийг хичнээн өчүүхэн гэдгийг батлаад өгөх тийм алсаас ирсэн гэрэл дор нэгэн бүсгүйг хараад анхны харцаар дурлах. Үнэхээр л эргэцүүлээд л байвал цаашаа задраад л баймаар "дүрслэл".
Тэнгэрт үлдсэн шувууны мөр.
Тэрүүхэнд өдний үзүүр шүргэсэн ором.
Амгалан, нам гүмийг тусгасан энэ толиноос
Арчаад арилахгүй,
Арилшгүй дурдатгал шиг,
Анх бүсгүй хүн тэврэхдээ мэдэрсэн
Айдас шиг, дараа нь гурав хоног шаналгасан ичгүүр шиг
Ингээд л үлдчих,
Ид шидийн гэмээр шувууны мөр.
Найрагч маань хаа нэгтээд тэнгэр тольдсон нуурын мандлыг ажин суухдаа дээр нь хөвж яваа өдийг харчихаад л "...тэнгэрт үлдсэн шувууны мөр..." гэж дуу алдсан байх. Эсвэл зүгээр л үүлсийг ингэж дүрсэлсэн ч байж магадгүй. Энэ шүлгийг уншчихаад анх эмэгтэй хүн тэвэрсэн тэр мэдрэмжээ нэхэн санах гэж бөөн юм болж билээ хэхэ.
Мацсаар бид оройд нь гарав.
Маргааш оргилоос уруудна.
Амьдрал, Хималай аль аль нь мөнх бус зэрэглээ ч гэлээ
Аяа, Энэ л хоосныг гэтлэх юутай хэцүү!
Амьдралыг ууланд авирахтай зүйрлүүлж хэн ч чадна. Тэгэхдээ уул амьдрал аль аль нь зэрэглээ гэдгийг "мэдэх" хүн ховорхон. Зэрэглээ ч гэлээ тэр хоосныг гэтлэх юутай хэцүү вэ.
Дэрхийн нисэх зуун тагтааны далавчны чимээнд
Дээрхийн орны салхийг хөгжөөх шидэт тарни бий... /Г.Аюурзана/
Тагтааны нисэх чимээнд
Тэнгэрийн орны эгэл сайхан бий... /Б.Одгэрэл/
Дээрх хосмолууд хоорондоо тун адилхан байгаа биз. Ийм тохиолдол чамгүй олон тохиолддог л гэсэн. Хэн хэн нь анх удаа тагтааны нисэх чимээг сэрж мэдрэхдээ хичнээн их хөөрч догдлоо болоо.
Хөнгөн салхинаас харьж ирээд ганцаардмал цонхоор шагайхуйд
Хөшгөн зайцаар шөнийн гол хүслийг минь зөөж одно.
Хөшгөө татаад, хүслээ барсан мэт унтахаар хэвтэхүйд
Хүйтэн голын чимээгүй урсгал зүрхийг минь тэмтчинэ.
Надад энэ мэдрэмж дэндүү ойр санагддаг юм. Хаяа хаяа дотроос хайраад байдаг гансралаа дарах гэж хичээдэг байж дээ. Харин орчлонд ганцаархнаа үүнийг мэдэрдэггүйгээ мэдээд их тайвширсан даа, тэр мэдрэмжиндээ дуртай ч болчих шиг. Нөхөр яруу найрагч Айовад аялж байхдаа буусан буудалдаа унтахаасаа өмнө цонхоор Айова голыг харчихаад л нойр нь хулжчихсан байгаа юм. Голын чимээ дотроос нь гижигдээл их олон юм эргэцүүлэхэд хүргэчихэж л дээ. Энэ бол миний төсөөлөл шүү, би ямар далдыг хардаг биш, шууд ойлгочиховоо. Ийм мэдрэмжийг тайлбарлах аргагүй юм байна. Дээрх мөрүүдийг уншаад ямар нэгэн төсөөлөл буухгүй бол чамд ямар ч найдвар алга гэсэн үг.
Хаа нэгтээ бөгжтөй хуруугаар тогшиж буй хаалга шиг,
Хаа нэгтээ газар алгадан унаж буй шувуу шиг,
Хаа нэгтээ давхил дундаа буудуулж буй буга шиг,
Хаа нэгтээ жаргаж, хаа нэгтээ мандаж буй нар шиг.
Ээ, Бурхан минь, мандаж буй нар шиг
Энэ амьдралд би ямар их хайртай вэ!
Дээрх мөрүүдийг уншаад, мөр бүрийг нь төсөөлж уншаад, мөр бүрт нь амьдарч тэр цаг хугацааг нь атгаж уншаад нэг ямар нэгэн зүйл мэдрэгдэж байна уу?
За ер нь "энэ шүлгэнд нь бас дуртай" гээд бичээд л байвал бичээд л байна, үхэр холдох нь. Хамгийн сүүлд энэ номны хамгийн дуртай шүлэгнийхээ("энэ орчлонгийн хамгийн хөөрхөн хүүхэн бол энэ юм" гэж хэлж байгаа юм шиг яасан эвгүй юм бэ) хэсгээс бичье. Таалагдвал бүтнээр нь эндээс уншаарай.
Хэзээ нэгтэй уншсан үлгэрийн шидэт баатрууд
Морьдоо эмээллээд,
жаргалтай мөрөөдлөөс чинь давхилдан одохоос өмнө,
Ганцаардахаасаа өмнө,-
Хийц нь уран чулуун бэлзэг
Гунихын аясыг даалгүй турсан хуруунаас аяндаа сугарч,
Шалан дээр унаад,
өнхрөх чимээ ч гаргалгүй бутран үйрэхээс өмнө,
Энэ юуны дохио болохыг эргэцүүлэхээсээ өмнө,-
Амьдарч амжих... амжиж амьдрах

nom unshdag hun nom unshdaggui hun gej 2 huvaaj boldog gdeg bha harin chmaig unshsanaa uhaj chaddag hun gej helie :)
ReplyDeleteхүүрнэл зохиолыг нь л гэхээс шүлгүүдээс нь бараг уншиж байгаагүй юм байна. Шүлэг уншихад гэхдээ өөрт нь ойрхон байвал илүү сайхан санагддаг юм шиг ээ, яг л тэр хүний бичсэнээс өөрийгөө хайгаад байдаг юм шиг. Сүүлийн мөрийг уншчихаад жинхнээсээ амжиж амьдрах гэж их яарсансан , одоо бол буцаад удаан хэмнэлдээ орчихсоон :P
ReplyDelete@slngo bayrlalaa :) uhdag hun bilee bi etr
ReplyDelete@me tiim bhaa uuriinhuu dotor zangiraad yavsan yumiig unshih goy. Suuliin shulgiig bol neleen udaj bj oilgoson shoo