Saturday, October 3, 2009

Зураг #1(Баянзаг, Ёлын ам)

Баянзаг, Өмнөговь
Өмнийн говьчуудын нэрлэсэн 9 гайхамшигийнх нь нэг нь. Энд маш vзэсгэлэнтэй заган ой бий. Баянзагаас гадаад дотоодын эрдэмтэд vлэг гvрвэлийн яс , єндєг болон неолитийн үеийн олдворуудыг олсон. Жуулчид grand canyon той адилтгах явдал их байдаг. Халуун нь гэж там шиг газар даа.





Улаан-эрэг, Баянзаг 2009-07














Улаан-эрэг, Баянзаг 2009-07


Улаан-эрэг, Баянзаг 2008-06


Ёлын ам, Өмнөговь
Ємнє говь аймгийн даланзадгадаас 45км-ын зайд Зүүн сайхан уулын нэгэн үзэсгэлэнт хєндийг Ёлын ам гэдэг. Зуны бороотой vед мянга мянган хvрэхрээ хадан ханаас урсан гардаг. Хєндийд морин аялал болон явган аялал хийх боломжтой. Би нэгэн удаагын аялалаараа аргаль харсан боловч аппаратны хүчин чадал муу байснаас зургыг нь авч чадаагүй. Өмнөговийн бүгчим халуунаас холдож амьсгаа авахад яг таарсан аятайхан газар шиг санагддаг. Монголчууд их очдогоос сүүлйин жилүүдэд хог ихсэх хандлагатай болоод байгаа...

зүүн сайхан уулнаас буцах замд бороо орох гэж байгаа нь 2009.07


ёлын амны мөс 2008.06


ёлын амны мөс 2009.07


ёлын амруу орохын өмнөхөн... 2009.06


Өмнөговь бол гайхамшигтай үзэсгэлэнтэй аймаг. Энэ аймгийн Хонгорын-элс, Дүнгэнээгийн амын болон бусад зурагуудыг тэгж байгаад тавинаа. Харин дараагынхаа нийтлэлдээ Баян-Өлгий аймагт авсан зурагнуудаасаа сонирхуулах болноо.



moved from: http://www.beautiful-mongolia.blogspot.com/

1 comment: