Wednesday, February 3, 2010

Зураг#2 Баян-Өлгий аймаг


Энэ блогыг анх бие даалтын даалгавар болгож нээж байсан юм. Харин гэнэт хаяа ганц 2 юм бичиж баймаар санагдчихлаа. Дөрвөн сарын өмнө бичсэн бичлэгэндээ амлаж байсан амлалтандаа Монгол эр хүний ёсоор хүрч Баян-Өлгийд бадарчилж явахдаа авсан хэдэн зурагаа тавихаар шийдлээ.


Өлгий хотын төв. Онгоцны буудал дээр буунгуут л нөхдүүд өөдөөс казакаар ярьна, мөргөлийн хонх дуугарна, бас болоогүй УБ - с нэг цагын зөрүүтэй. Нэг л өөр оронд байгаа ч юм шиг санагдаад сонин л юм байналээ. Тэгээд ядаж байхад тарвага иддэггүй газар тарваган тахал гараад гай болоод, хорио тавихаас өмнөхөн санд мэнд Алтай Таван Богдын зүг аяны жолоо залсан шүү.










Алтайн уулс. Алтай Таван Богдруу явж байхад ер нь холоос л бараа нь харагдаж эхэлнэ дээ. 6 сар гарчихсан байхад л маш хүйтэн шөнөдөө бол хөлдөж үхмээр










Постноос дээшээ 16 гаруй км алхаад Хүйтний оргил харагдахаар газар очдог ба тийшээ очихоор ганцаараа сунайтал таварцаглаж явахдаа нэг ийм сонин юм харсан юм. Миний дэвшүүлж байгаа таамаглалуудын хамгийн оновчтой нь хүн тавидаг бол уу гэсэн хувилбар байгаа. Гэхдээ бас хаа байсан ийшээ гарч ирээд хүн тавьдаг гэхээр худлаа. Ойр орчимд бараг хүн байхгүй, байгаа нь цөөхөн хэдэн Тува айл. Тувачуудын л зан үйлийн холбогдолтой зүйл байх. Мэддэг хүн байвал хэлж өгөөрөй.






Тэр үүлэн дунд алдарт 5 оргил маань байгаа. Хүйтний оргил сайн харагдахгүй байна, Малчин оргил, Найрамдал оргил хоёр харагдаж байна. Ер нь мэргэжлийн сайн камертай, цаг завтай бол нэлээн ойр очиж байгаад гоё зураг авмаар газар байналээ. Нэтээр тасархай тасархай авсан зурагнууд саяхан харсан. Ганц гэм нь өндөр уулсаар хүрээлэгдсэн болохоор эрт нар далдраад гоё нар жаргалт авах хэцүү л дээ. Ийшээ гарч ирэх гэж ч майлсан л даа.









Постноос нэг иймэрхүү харагдана. Ерөнхийдөө нэлээн өндөрлөг газар гэдэг нь мэдрэгдэнэ. Удаан байхад хэцүү. Их салхитай гадаа хоолоо ч идэж чадахгүй. Шөнө фругон дотор мишокоо дэвсээд л... хөлдчих гээд угаасаа яг унтышд. Их л үзэсгэлэнтэй газар л даа уг нь. Даанч жуулчдаас авдаг 3000 төгрөгөөрөө юу ч хийдийн хог элбэг харагдаад байсан. Ихэнх нь манайхан өөрсдөө тарьсан хог байдаг байхаа.












Казакууд ихэнх нь ийм шавар тагзанд амьдардаг юм шиг байлээ. Би лав замдаа нэг ч гэр олж хараагүйдэг. Тэгээд хаалга үүдийг хаа хамаагүй харуулаад барьчихдаг болохоор ганц зүг чигээ олдог арга маань бүтэлгүйтнэ дээ.






За өлгий нутаг нэг иймэрхүү. Дараа нь Увс болон Ховд аймгийн хэд хэдэн зурагнаас тавинаа.


moved from: http://www.beautiful-mongolia.blogspot.com/


12 comments:

  1. uuriinhuu zurgiig tavij boldguumuu?yamar huuhed iim yum bicheed bgaag harmaar sanagdchlaa

    ReplyDelete
  2. bi uuriinhuu avsan zurgiig tavidiimaa. tgd bi uuriinhuu zurgiig avdgui bolohoor tavihgui ee

    ReplyDelete
  3. Гайхамшигтай

    ReplyDelete
  4. Beku gj neg saihan zaluu bii. hehe

    ReplyDelete
  5. tiim uu chi tanidiimuu?

    ReplyDelete
  6. Тхх. Сайхан залуу шүү. Боломжийг ашиглаад найзыгаа магтаад авья... Манай Бэкү чинь бол юмыг сурсан шиг сурдаг, сурсаныгаа даруухан ашигладаг, ер нь л дажгүй хүүхэд байгаан...Өөр сонирхсон зүйл байвал асууж болно шүү :)

    ReplyDelete
  7. @chinzo,@ochma баярлалаа :)
    ерөөсөө энэ хэсгийн коментийг намайг магтах форум болгочихсон байна штээ хэхэ

    ReplyDelete
  8. өө би бас өөрийнхөө зургийг авахуулах дургүй, угаасаа гоё гардгүй, тэгээд ч зурган дээрээс өөрийгөө харах тэнэг ч юм шиг санагдаад байдын. харин авах бол аймшгийн дуртай. бас нэг сонин юм нь би хүнд нэрээ хэлэх дургүй, хэлэх гэхээр амнаас нэг л хэцүү, албан хүчээр гарч байгаамшиг сонин санагдаад байдгийн. та нарт ч гэсэн тэгж санагддаг байж магадгүй л дээ :)
    тхдээ л нээх сонин хэлэхээр надаас нэг юм салаад явчиж байгаа ч юм шиг санагдаад, их сонин

    ReplyDelete
  9. @chinguun хэхэ наад чинь үнэхээр сонин юм байна даа. Нэрээ хэлэхэд бол яахав дээ. Харин зураг бол үнэхээр ядаргаатай. Ялангуяа сайн танихгүй хүн зураг авч байгаа бол. Дараа нь өөрийнхөө зургийг хаа хамаагүй газар харж байгаа юм чинь

    ReplyDelete
  10. Хахаха. Би бол нэрээ ч хэлэх зураг ч авхуулах дуртай. Өө тийн авах ч бас дуртай. "Очмаа" гэж хэлэхэд л гоё байгаам чинь. Ккк.
    Бэкү угаасаа зурган дээр шал өөр хүн шиг гарчихдаг биздээ. Хэхэ
    Чингүүнд хэлэхэд чи тэгээд л өөрийнхөө зуруулсан зургаа тавьдаг юмуу хэхэ

    ReplyDelete
  11. зуруулсан биш, зурсын өөрөө

    ReplyDelete