Monday, February 22, 2010

Миний ёс зүй

Би энэ улирал компьютерийн ёс зүй ба хууль гэдэг хичээл үзэж байгаа. Маргааш би "Миний ёс зүй" гэдэг нэртэй эссе бичиж хураалгах ёстой. Багш гараар бичиж хураалгахыг шаарддаг болохоор үзэг цаас гаргаж ирээд бичдэг баатар болох гэтэл ойрд үзэг бариагүй мойног хуруунууд маань эвлэхгүй, байнга backspace хийдэг болохоор баллаж сохлоод болсонгүй ээ. Бас дээр нь багшаас өөр хүн уншихгүй гэж бодохоор нэг л бичих хүсэл төрөөгүйн улмаас Монгол хэл мэддэг бүх хүнийг уншиг гээд өөрийнхөө мөхөс бодлынхоо хэсгээс тасдан цахим ертөнцөөр нэг цацюу гэж шийдэвээ. Миний бодлын талаар урмын үг үлдээвэл баярлах боловч шүүмжлэлд ч гэсэн эмзэглэхгүй байхаа :)

     Хорин жилийн амьдралдаа муу муухай зүйлс бас ганц нэгхэн зөв үйл хийж байжээ. Хүн байх тухайтад олигтой бодолгүй болохоор бусад хүн хийдэг л юм чинь гэсэн байдлаар буруу үйлс хийсэн ч, буурлуудын дэргэд байж үгийг нь сонссон болохоор бас тодорхой хэмжээгээр ёс зүйтэй байжээ.
     Бидний цаг үед замбраагаа алдсан хэтэрхий их мэдээлэл, хэтэрхий ухаантай эрдэмтэд, хэтэрхий олон сургааль гээд миний эргэн тойронд байгаа юм бүхэн савнаасаа хальж намайг урсгалдаа живүүлж ухаан бодолыг маань ийш тйиш нь хөтлөн төөрөгдүүлж яг юу үнэн болоод юу худал болохыг ойлгохын аргагүй болтол эргэлзүүлсэн юм. Нэг хэсэг мөнгөтөй байвал бүх юм болох мэт, нэг хэсэг зөвхөн даянч шиг л байвал болох юм байна гэж боддог байв. Ийш тийшээ савсан бодол маань бага зэрэг тэнцвэрээ олж, надад юу тохирох яаж амьдарвал болох зэргийг ойлгож эхлээд байх шиг. Тэр бодлоосоо хуваалцая.
     Энэ бол миний амьдрал. Буруу эсвэл зөвийг би өөрөө тодорхойлно. Би сайн хүн байхыг хүсдэг. Авид бурхан шиг гэгээрч, Мял Богд шиг өөрийгөө бусдын сайн сайханд зориулж чадахгүй ч гэлээ би чадлынхаа хэрээр хүний дайтай хүн байж бусадтай дэм дэмэндээ амьдрахыг хичээдэг. Үнэхээр завгүй, эсвэл их ядарсан үедээ хүний гуйлтыг хоосон буцаадагаа бас нуухгүй ээ. Хүн болгонтой чин сэтгэлээсээ харьцахыг хүсэвч үзэл бодол таарахгүй нэгэн байх ба бас би тоож харьцахааргүй мунхаг эсвэл намайг тоож харьцахааргүй мундаг хүмүүс байх юм аа. Мунхаг хүмүүстэй хэт шударга харьцвал бүдүүлэг балмад болчих гээд, мундаг хүмүүстэй хэт хүндлэлтэй харьцвал бялдууч зан болчих гээд хэцүү юм аа. Өөрийгөө хэт дөвийлгөн бусдаас илүү мэт боддог үе байсан ч сүүлд өөрийнхөө хэн гэдгийг үнэнээр мэдэх нь зөвийг ойлгосон. Бусдад өөрийгөө магтсан хүний үгэнд хамгийн их дургүйцдэг болсон ба энэ  нь ёс зүйгүй асуудал гэж бодож байна. Ажилдаа эзэн бололгүй хий цалин авдаг хүмүүс сургуулийн маань ганц нэг багш нараас эхлээд байгаа. Тэдэн шиг болохгүйг үнэнгээсээ хичээдэг. Хууль зөрчих бол байж болшгүй асуудал мэт. Тэгэхдээ Сталин шиг хүүхдээ хүртэл золиосолохоор зарчмын хэнхэг байж болохгүй байхаа. Элбэг дэлбэг хангалуун амьдрах хүсэлээ хууль зөрчилгүй цэвэр шударга хөдөлмөрөөрөө бүтээхийг хүснэ. Шинэ үеийн залуучууд энэ нийгэмд гэрэл гэгээ авчирч чадах ба би тэдний нэг нь байж чадна гэж итгэдэг.
     Энэ мэтчилэн элдэв бодол, баримтлахыг хүсдэг зарчимтай, түүнийгээ биелүүлэхийг хичээдэг ч эд бүгд насыг бартал энэ чигээрээ үлдэхгүйг мэдэж байна. Гэвч өөртөө зөв гэсэн амьдралаар амьдарч, өөртөйгөө зөрчилдөхгүйхэн шиг явбал надаар зогсохгүй нийгэмд маань ч тустай байх.

26 comments:

  1. alivaa yum 2 taltai
    aliig ni ter gehev dee
    adaglaad l tsaana ni bidnii oilgohgui zuil bga shu de
    yund muu bagsh nariigaa tegj muuhai helnev ted chin durtai bish argaguin erhend l hiij bga ch yum biluu
    bid mdq ee gj
    zaza tgd manidaa shine bichleg hiih bolgondoo helj bgarai ok
    good luck like it

    ReplyDelete
  2. Баярлалаа. юм 2 талтай гэдэг нь л ерөнхийдөө theme байсан л даа. хүрлээгийн эргэлзээ маягийн юм болчихлоо гэж. openid ийг сонгоод нь "саахар" гээд нэрээ биччихэж бай л даа хэхэ

    ReplyDelete
  3. iimerhuu yumiig erhtsuulel gdg biluu?oorto jaahan itgelgui hun bichsen yum shig bolchij, tehdee nairuulj bichiltiin huvid bol ih sain bichjee.utga sanaanii huvid bol sanaa niilhel yum bn,hun bolgon l uy uy bi yamar hun bilee gej bodood ihenh ni teriig tegchihgui eniig ingeed ooroor hiichij bolh bjdeel gej boddog biz.keep it up kiddo

    ReplyDelete
  4. tsag gargaj unshsand bayarlaa. ok, I will :)

    ReplyDelete
  5. Мунхаг хүмүүстэй хэт шударга харьцвал бүдүүлэг балмад болчих гээд, энэ хэсгийг уншсан чинь нэг л сонин.Даруухан итгэмтгий хүмүүсийг жоохон ойлгодоггүй юм уу даа гэсэн бодол төрчлөө

    ReplyDelete
  6. Харин тх гандангийн нэг самбар дээр "Өөрийгөө таних нь гэгээрэлд хүрэх зам" гэж бичсэн байсан, үнэний ортой үг шүү, тэ.

    ReplyDelete
  7. Харин тэхх тийм хүмүүсийг ер нь ойлгодоггүй бас ойшоодоггүй, тэр нь миний алдаа гэдгийг ч мэднэ. Бидэнд мэддэг хэрнээ засч чаддаггүй зөндөө дутагдал байдаг шдээ, тэрний нэг нь л юм.
    Гэгээрэлд хүрчихвэл ч сайхан л даа. Эхлээд өөрийгөө үнэнээр нь мэддэг болчихвол...

    ReplyDelete
  8. Чи энэ эссэгээ яагаад тэр үед уншуулахгүй байсныг чинь би одоо л ойлгох шиг боллоо. Энэ чиний бодол, сэтгэл зүрхний чинь гүнээс ч юмуу гарч бичсэн болохоор чи тэр үед тохирохгүй гэж бодсон юм боловуу гэж бодлоо. Гоё болжээ. Ер нь л чи бас М та 2 ёс зүй суртахуун сайтай хүүхдүүд байсан. Сүүлийн үед чамайг их өөрчлөгдөж байгааг би харж байгаа энэ чинь бол сайн гэж бодож байгаа шүү. Дээр үүдэнд би мэдэхгүй тэгээд хэлцэн шүү намайг уучлаарай. Тэр үедээ яагаад ч юм хэлж чадаагүй юм.:D

    ReplyDelete
  9. манийгаа ч гэсэн уучлаарай :)

    ReplyDelete
  10. Товч бөгөөд тодорхой гоё илэрхийлжээ.

    Манай сургуулийн хүүхэд бололтой CSMS :)

    ReplyDelete
  11. thdee zarim ued chaddag zuilee hund gaihuulah zugeershd. olon davtval tenegldee. thdeel haaya goy. bi chamd helj l bsan bh hehe.

    ReplyDelete
  12. @gansuh Баярлалаа. тиймээ танай сургуулийн хүүхэд байна.
    @chinzo Бас тийм юм байна шүү. Тэгэхдээ өөрийн хийсэн зүйлээ эсвэл бусдын чаддаггүй зүйлийг харуулах биш зүгээр л худлаа саймшраад байдаг хүмүүс байдаг штээ. Бусдад сэтгэгдэл төрүүлэх гээд. Тэр хүмүүст л их дургүй хүрдэг гэх гэсийн.
    Нээрээ хүмүүсээ Чинзо шиг нэрээ бич л дээ.

    ReplyDelete
  13. Kkk. Ц та 2 учраа тун сайхан ололцжээ. Унших гэж байгаад л мартаад яваад байсан юм. Ийм дажгүй эссэ биччихээд яагаад нуугаад байдым дээ...
    Тэр гуйлтын хоосон буцаадгыг бол харин сайн мэдэх юм байна. Гэхдээ угаасаа гуйсан хүн болгонд чи туслах албагүй л дээ. Тэд өөрсдөө бага ч гэсэн зүйлийг хийж сурах ёстөй. Амьдрал дээр байнга ямарваа нэгэн хүнээс хараат байна гэдэг угаасаа утгагүй л дээ... Яваандаа робот ч болж магадгүй ш дээ. Хэхэ

    ReplyDelete
  14. @ochmaa харин тэгээд нуугаагүй тавьчихсан л байгаа биз дээ хэхэ. Тэгээд хүмүүс чинь нэг удаа гуйсан юмыг нь хийж өгөхөд ханана гэж байдаггүй юм шиг санагдсан. Би ч гэсэн өөрөө хүнээс тусламж гуйгаад тэр хүн нь хийгээд өгчихвөл давраад дахиад л гуйна. Хаа хаанаа амьдралаа болгох гээд явж байхад хэцүү л дээ. Тэгэхдээ юу хүсч байна гэдгээсээ л хамаарна л даа. Үнэхээр тэр хүн өөрөө яагаад ч хйиж чадахгүй, маш хэрэгтэй тийм тус хүсвэл одоо яахав дээ

    ReplyDelete
  15. Мунхаг хүмүүс ... ? Хүмүүсийг олон шинж чанараар нь мунхаг хүн гэж болно гэж бодож байна. Юм сурдаггүй, зан нь мунхаг, буруу гэдгээ мэдэвч зөрүүд мунхаг, учир шалтгааныг тунгаадаггүй мунхаг, зорилгоо тодорхойлж чаддаггүй мунхаг гээл зөндөө байна шүү дээ. Яг ямар мунхагийг нь хэлсэн юм бэ? Их тодорхойгүй өгүүлбэр байна.

    ReplyDelete
  16. @Дөлгөөн Тэнэг хүмүүс байдаг штээ. Ямар ч байдлаар тэнэг байж болно. Миний тэнэг гэж боддог зүйлийг хийгээд байдаг хүнийг би өөрийнхөө хувьд мунхаг л гэж нэрлэнэ дээ.

    ReplyDelete
  17. chinii huwid teneg gej boddog zuil chine yu we?

    ReplyDelete
  18. Яг тоочоод хэлэхэд хэцүү л юм. Мунхаг хүн гээд биччихсэн чинь хүмүүс эвгүйцээд байна. Хүн бүрт тэнэг санагддаг хүмүүс байдаг биз дээ. Далай багш ингэж хэлсэн байдаг юм. "Би хүн болгонтой адил тэгш харьцахыг хүсэвч хүмүүсийн хүлээж авах чадвар харилцан адилгүй учир миний ярих зүйл өөр өөр байдаг."

    ReplyDelete
  19. Хмм, би тэр асуултыг нэг зүйлийг мэдэх гэж л асуусан юм. Чиний эргэн тойронд хүрээлдэг хүмүүсээс би заримыг нь мэднэ тийм ээ. Хэн хэн чамд тэгж санагддаг вэ гэдгийг мэдэх л гэж ... :D

    ReplyDelete
  20. "өөртөйгөө" гэх мэтчилэн зөв бичгийн дүрмүүдийг алдсаныг эс тооцвол гоё бичиж ээ хэхэ

    ReplyDelete
  21. Чинзо Шинэ Монгол АС-ийг төгссөн үү?

    ReplyDelete
  22. Өөрийгөө таньж мэдэх гэснээс тэр ч уг нь их чухал зүйл шүү. Уншсан чинь нэг үг санаанд бас орчихлоо. "Чи хэн бэ? Чи бол өөрийгөө хэн гэж боддог тэр л хүн". Өнгөц харвал 2 хүн хэрэлдээд нэг нь "Чи ер нь хэн юм бэ?" гэхэд нь "Би өөрийг хэн гэж боддог тэр л хүн" гээд амыг нь таглах гэж хэлсэн үг юм шиг боловч их чухал санааг агуулсан үг шүү.

    ReplyDelete
  23. Naiz ni chinii blog-g unshlaa, yag ene post-n deer mani neg shuumj mayagiin um helmeer bnaa... Ene chinii bichsen zuiluud chi mun gej u??? esul yamar negen zuil chamaig iim ih uurchiluu u and mini???!!! tulga 3uulaa uulzaad yarij bsan sanagdah um, ter ued law chinii bodol yag l "who cares??" bsan shig sanagdahiin, ghdee be buruu bodoj baij magad... ter munhag, mundagiin tuhaid and mini chi uuruu mundag baih gj uneldeg shuu kkk... harin ter busdiin shuumj ajliin chin darga, bagsh, etseg eh-n zugees l bish bol busad ni hend hamatain be!!! f*ck 'em geed helchuul be buruutdag um boluu geel kkk itgelgui zan gargachih gej baishd be lol :P zaza anyway good luck dude!!!

    Danza

    ReplyDelete
  24. huurhun bichjee unshihad zalhahaargui, joohon ug usgiin aldaa bsaniig es tootsovol tun dajgui

    ReplyDelete
  25. Нэгийг одож тунгааж олон юм эрэгцүүлтэл гоё бичсэн байна шүү.

    ReplyDelete
  26. mnai bagsh yg ene sdvr esse ogson mash lon sanaanudig olj avla zrmig ni bur huulchihla😅 unnr mundag bichsen bn

    ReplyDelete