Saturday, August 21, 2010
Нар зүүн зүгээс манддаг уу?
Хорвоо ертөнцийн туйлын үнэн байдлыг харсан хүнээ байг гэхэд хоосон чанарын талаар хагас хугас ойлголттой хүн энэ асуултын хариуг шууд хэлнэ дээ.
Наран ургахын өмнөхөн нь, яг төдийд гээд хэлчиж боломгүй тийм цаг хугацааны чөлөөнөөр үүр цайдаг. Хамгийн анх би хэзээ үүр цайхыг харснаа санахгүй байна. Гэхдээ сэтгэлд хоногшсон олон мөчүүдийг санаж байнаа. Эгээ л дайн дуусч энхийн цаг ирж байгаа юм шиг, өдөржин ажиллаад халчихсан компьютерийг рестарт хийх шиг, эсвэл угаасан цамцаа индүүдээд өмсөх шиг.
Шөнөжингөө давхисан машин сая нэг зогсоход, сэгсчээнд нь бүүвэйлэгдсэн зорчигчид сэрэнгүүтээ цонхоор харлаа. Гадаа үүр цайж байна. Гараад чилсэн биеэ суниалгаж, чинэрсэн давсгаа суллана. Овооны тэндээс орчлон ямар гоё харагдана вэ. Хээрийн салхи сэвэлзэж байна. Салхи өөртөө цэцэг навч, өвс ногоо, ан амьтан, адуу малны үнэрийг бүхэлд нь шингээжээ. Адуугаа эрсэн залуугын дээлнээс үнэртдэг үнэр яг мөн байна. Шинэ бүхэн дахиад нэг эхлэх гэж байна, миний бодол санаа цэвэрхэн байна. Зөвхөн үүрээр л энэ бүхнийг сэрж мэдрэх боломжтой мэтээ.
Үүрээр гэртээ харихаар алхаж явах нь тэгэхдээ хамгийн лалрын. Намайг шөнө зугаацаж явахад орчлон ертөнц үхээд буцаад амилж байх шиг. Нэг юмнаас хоцорсон мэт, эсвэл би өөрөө түрүүлсэн мэт сонин мэдрэмж төрдөг. Үүр цайхын өмнөхөн нь өнөөдөр эсвэл маргааш гэж ярихаа мэдэхгүй тэнэг байдаг.
Little bit drunk, in Zaisan Tolgoi, around 4 am, out of the car and music is loud. Tiesto - ten seconds before sunrise. Feels like I got minimal-voltage electrical shock or like tiny little creatures are messing with my nerves. Feels so weird that words cant express. You can see that whole city is right between asleep and awake. But damn good, joyful moments.
Нарны тусгалаас хамаарч мэдрэмж минь хувирдаг байхнээ. Зөвхөн гэрэлтэх гэрэлтэхгүйн төдийд ийн догдлон байвал, хожмоо тохиох хорвоогын өрнөлд би яаж амгалан байх билээ? Наран зүүн зүгээс манддаг уу? Би хариултыг нь хэлье. Нар уулын цаагуур жаргадаг уу?
Labels:
little fantasy,
бодол
Subscribe to:
Post Comments (Atom)
This comment has been removed by the author.
ReplyDelete