Monday, February 22, 2010

Миний ёс зүй

Би энэ улирал компьютерийн ёс зүй ба хууль гэдэг хичээл үзэж байгаа. Маргааш би "Миний ёс зүй" гэдэг нэртэй эссе бичиж хураалгах ёстой. Багш гараар бичиж хураалгахыг шаарддаг болохоор үзэг цаас гаргаж ирээд бичдэг баатар болох гэтэл ойрд үзэг бариагүй мойног хуруунууд маань эвлэхгүй, байнга backspace хийдэг болохоор баллаж сохлоод болсонгүй ээ. Бас дээр нь багшаас өөр хүн уншихгүй гэж бодохоор нэг л бичих хүсэл төрөөгүйн улмаас Монгол хэл мэддэг бүх хүнийг уншиг гээд өөрийнхөө мөхөс бодлынхоо хэсгээс тасдан цахим ертөнцөөр нэг цацюу гэж шийдэвээ. Миний бодлын талаар урмын үг үлдээвэл баярлах боловч шүүмжлэлд ч гэсэн эмзэглэхгүй байхаа :)

Wednesday, February 3, 2010

Зураг#2 Баян-Өлгий аймаг


Энэ блогыг анх бие даалтын даалгавар болгож нээж байсан юм. Харин гэнэт хаяа ганц 2 юм бичиж баймаар санагдчихлаа. Дөрвөн сарын өмнө бичсэн бичлэгэндээ амлаж байсан амлалтандаа Монгол эр хүний ёсоор хүрч Баян-Өлгийд бадарчилж явахдаа авсан хэдэн зурагаа тавихаар шийдлээ.


Өлгий хотын төв. Онгоцны буудал дээр буунгуут л нөхдүүд өөдөөс казакаар ярьна, мөргөлийн хонх дуугарна, бас болоогүй УБ - с нэг цагын зөрүүтэй. Нэг л өөр оронд байгаа ч юм шиг санагдаад сонин л юм байналээ. Тэгээд ядаж байхад тарвага иддэггүй газар тарваган тахал гараад гай болоод, хорио тавихаас өмнөхөн санд мэнд Алтай Таван Богдын зүг аяны жолоо залсан шүү.