Хэд хоногын өмнө нэг инээмсгэлэл харсан нь сэтгэлээс гардаггүй ээ. Манай гэрээс урагшаа төв замруу явах нарийхан гудманд "халуун хоол хүйтэн пиво" төрлийн хямдхан уушын газар хэд хэд байдаг юм.
Monday, June 27, 2011
Wednesday, June 15, 2011
Бөөгийн домог
Аль нэг тэмтрүүлд нь хүрчихвэл үхэх аюулд хүргэдэг залхаг загас гэж амьтан бий. Аюурзанын бичлэг тэр тэмтрүүлүүдэд маш их ойртож очсоноороо миний сэтгэлийг их хөдөлгөдөг. Хэрвээ хэтрүүлэл, уянга тансаг найруулал, бага атугай ч яруу найргын шинж чанаргүй бол би тийм зохиол уншихгүй ээ. Эсрэгээрээ тэр бүхэн нь хэтэрчихвэл тэмтрүүлэнд хүрэхийн адилаар амьдралаас тасарч цааш нь унших ямарч сонирхолгүй болох байхаа.
Бөөгийн домог хэмээх номыг нь уншина гэж олон сар бодсон ч амжилгүй явсаар сая уншлаа. Үйл явдлын өрнөл багатай ч сэтгэл догдлуулсан сайхан хэсгүүд нэлээд олонтой сайхан зохиол болсон байна.
Бурхан болоод ид шид байдаг гэж итгэхэд хэцүү цаг үед амьдарч байна гэж би боддог. Гэхдээ л бидний сэтгэхүй хэзээ ч хүрч тэмтрэхээргүй тийм үнэн яагаад оршин байх боломжгүй гэж? Өдөр тутмын амьдралдаа дарагдаад дэндүү харалган болчихсон бидний оюун ухаан дэргэд нь дэндүү мөхөстөхөөр тийм гайхамшиг эсвэл аймшиг хаа нэгтээ байх бүрэн боломжтой.
200 хэдхэн хуудастай энэ номонд буриад хүмүүсийн аж ахуй, бөө мөргөлийн тухай, байгал далай, хайр дурлал, хүний амьдралд тохиолдож болох хачин сонин үйл явдлуудаас амтлаад өнгөрөх боломжтой

Subscribe to:
Posts (Atom)