Бороо дөнгөж зогсоод нар гарчихсан, орой 7 цагын үед байлуу даа би урагшаа алхаж байгаад хэдэн алхамын зайнаас 40 гарчихсан, махлагдуу, хараагүй ах таягаараа тэмтэчсээр тэр хэдэн уушын газрын нэгний довжооных нь шатаар буухыг харсан юм. Ардаас нь нэг залуу "<Хэн> ахаа таныг би дөхүүлээд өгөх үү" гэтэл өнөө ах чинь "Гүй ээ зүгээр. Ах нь өөрөө хойшоо алхаад л явчихна" гээд нүүрэндээ миний хэзээ ч харж байгаагүй инээмсгэлэл тодруулж ирээд хэлсэн юм. Хар шил зүүчихсэн байсан ч нүүрний баясгалан нь нэвт гэрэлтсэн, нүдэнд дулаахан хэн ч хараад муу хүн гэж хэлэхээргүй тийм царайтай ах. "Ах нь өөрөө хойшоо алхаад л явчихна". Яг тэгж хэлэхэд дууны өнгө нь цуг алхая гээд хажууд нь гүйгээд ирээгүй ч дөхүүлээд өгөх үү гэж асуусан залууд илт талархсан янзтай байсан юм. Инээмсгэлэл нь үнэн сэтгэлээсээ.
Тэр ах төрөлхийн хараагүй байх. Энэ орчлонд шунаж болох өч төчнөөн зүйлсийг нүдээр үзээгүй учир тийм амгалан, энгийн, халуун дотно байсан байх. Өөр хэн нэгний дур булаам инээмсгэлэлийг олж үзээгүй байж таарна. Өөрийнхөө инээмсгэлэхийг ч хараагүй гэсэн үг. Тэгэхээр түүний инээмсгэлэл төрсөн цагаас нь хойш өөрчлөгдөлгүй өдийг хүрсэн байхаа.
Nice :) ийм л инээмсэглэл дутаад байгаам даа.
ReplyDeletemani chinii blog-g bain bain orj unshdag shuu kk :)
ReplyDelete@Tulga yagaad blog bichihee baichihvaa. Twitterees l boloogui bailtai!
ReplyDelete@Sasha Unshij bgaarai
хэхэ, удку бичнээ :P
ReplyDeleteИх гоё юмаа. Ямар? гэдэгтээ Гоё гэдэг ч юмуу Дажгүй-гээс илүү хүчтэй үг нэмбэл яасан юм бэ.
ReplyDeleteБи энийг яаж оруулж ирсэнээ санахгүй байнаа.Аягүй бол гүүгл ах өөрөө оруулчихсан байх тэгж байгаад нэг өөрчлөлт хийхээрээ үзнээ.Баярлалаа
ReplyDeleteгоё юмаа .надтай таардаг "тийм нэг инээмсэглэл" ихэнхдээ хүүхдийнх байдаг,эсвэл миний анзаардаг нь ч гэх юмуу, үнэхээр хөөрхөн гэж бодмоор гэрэл цацраасан
ReplyDelete