Wednesday, June 15, 2011

Бөөгийн домог

Аль нэг тэмтрүүлд нь хүрчихвэл үхэх аюулд хүргэдэг залхаг загас гэж амьтан бий. Аюурзанын бичлэг тэр тэмтрүүлүүдэд маш их ойртож очсоноороо миний сэтгэлийг их хөдөлгөдөг. Хэрвээ хэтрүүлэл, уянга тансаг найруулал, бага атугай ч яруу найргын шинж чанаргүй бол би тийм зохиол уншихгүй ээ. Эсрэгээрээ тэр бүхэн нь хэтэрчихвэл тэмтрүүлэнд хүрэхийн адилаар амьдралаас тасарч цааш нь унших ямарч сонирхолгүй болох байхаа.
Бөөгийн домог хэмээх номыг нь уншина гэж олон сар бодсон ч амжилгүй явсаар сая уншлаа. Үйл явдлын өрнөл багатай ч сэтгэл догдлуулсан сайхан хэсгүүд нэлээд олонтой сайхан зохиол болсон байна.
Бурхан болоод ид шид байдаг гэж итгэхэд хэцүү цаг үед амьдарч байна гэж би боддог. Гэхдээ л бидний сэтгэхүй хэзээ ч хүрч тэмтрэхээргүй тийм үнэн яагаад оршин байх боломжгүй гэж? Өдөр тутмын амьдралдаа дарагдаад дэндүү харалган болчихсон бидний оюун ухаан дэргэд нь дэндүү мөхөстөхөөр тийм гайхамшиг эсвэл аймшиг хаа нэгтээ байх бүрэн боломжтой.
200 хэдхэн хуудастай энэ номонд буриад хүмүүсийн аж ахуй, бөө мөргөлийн тухай, байгал далай, хайр дурлал,  хүний амьдралд тохиолдож болох хачин сонин үйл явдлуудаас амтлаад өнгөрөх боломжтой

7 comments:

  1. зохиолуудыг нь унших бүртээ ямар нэг шинэ зүйл олдох юм шиг сэтгэгдэл төрдөг. "..Өдөр тутмын амьдралдаа дарагдаад дэндүү харалган болчихсон бидний оюун ухаан дэргэд нь дэндүү мөхөстөхөөр тийм гайхамшиг эсвэл аймшиг хаа нэгтээ байх бүрэн боломжтой." яг л ингэж бодсон :) сайн бичжээ

    ReplyDelete
  2. Чамайг Аюурзанын номонд дуртайг мэднэ ээ, их гоё бичжээ. Амжилт

    ReplyDelete
  3. Баярлалаа. Намайг урмаар шагнаад байдаг анонимусууд ихэнх нь нэг л хүн байх шиг байгаам даа. Хэн ч байлаа гэсэн баярлалаа. Өөрийгөө мэдэгдүүлэхгүйгээр магтаж байна гэдэг яавч худлаа наалинхайлал биш байна гэсэн үг, тийм үү :)

    ReplyDelete
  4. @Me "ямар нэг шинэ зүйл олдох юм шиг сэтгэгдэл төрдөг". Ном унших, кино үзэх аль алинд нь ийм зүйл мэдрэгддийн байнаа. Их шуналтай хүмүүс юм аа, "бид". Шинэ зүйл ойлгох бүртээ олзуурхаж, илүү зүйл хайж явсаар байтал үхэхийн өмнө ухаа сууж амжих болов уу

    ReplyDelete
  5. Hey, Anonymous ni bn aa.oiriin uyd chinii blog ruu orsongui, suuliin shulegnuud uneheer taalagdjiine. Haayaa gantsaardsan esvel setgel sanaa tiimerhuu uyd shuud oroo l unshdag bla. Yaaaaaavch hudlaa naalinhailal bish ee! chi taalaa :)

    ReplyDelete
  6. Энэ ном маш сайн ном..

    ReplyDelete