Thursday, August 25, 2011

Туулын урсгал шөнөдөө сайхаан гэж

Сэрэхүйгээ,
Бас мэдрэхүйгээ чагнаж суувал
Согтохын балайд автахгүй учир
Өвс нойтогнохыг, бие жихүүцэхийг
Орчлонгын зүүрмэглэл гэж бодох,
Гол урсахыг, урсгал таширлан сар бүжихийг
Зүүрмэглэл дундах үнэгчлэл гэж санах.

Сэрэхүйгээ,
Бас мэдрэхүйгээ чагнаж суувал
Үгийн уянд уйлахгүй учир
Асаасан түүдгийн минь оч үсрэхдээ
Тэнгэрт од болон гялалзлаа гэж,
Түүдгээс үсэрсэн од төдхөн буцаж харвахдаа
Цог болон уналаа гэж
Хичээнгүйлэн хийсвэрлэх.

Сэрэхүйгээ,
Бас мэдрэхүйгээ чагнаж суувал
Дууны эгшгинд дэрвэхгүй учир
Энэ бүх хүртэхүйгээ
Нэгэн учгинд зангидаж,
Бурхан бус,
Билиг оюун минь л
Энэ дэлхийг яруусгадгыг
Бясалган баясах.

7 comments:

  1. хээр түүдгийн дэргэд суугаад чи өөрөө уншиж байгаа юм шиг, би хажууд чинь сонсож байгаа юм шиг..
    мундаг бичиж, гэхдээ зөв бичихийн дүрмийн алдаатай байна..

    ReplyDelete
  2. Гол урсахыг, урсгал таширлан сар бүжих..
    энэ үзэгдлийг би Хөвсгөлд байхад харсан. Үгээр дүрсэлж хэлж чадахгүй байсан юм. Гайхалтай хэлжээ. Надад луу буугаад ирсэн мэт харагдаж байсан тэр үед..

    ReplyDelete
  3. Иймэрхүү шүлгэнд дүрмийн алдаа хийх ч онцгүй юм аа тэ. Дараа нь хаана хаана алдсаныг бичээд үлдээчихэж байхгүй юу. Крилл үсэг ч гэж завкарсан юм яджаахад хэхэ.
    Луу бууж ирэхийг мэдэрч байгаа бол заавал үгээр илэрхийлэх гээд яахав дээ, тийм үү:)

    ReplyDelete
  4. БИЛГҮҮН нэртэй ном гаргахаар болвол үнэгүй редакторлож өгье. Одоо бол яахав алдаатайгаа байжийг :)

    ReplyDelete
  5. Шүлгийнх нь хэсгээс блог дээрээ хуулаад тавьчихлаа. Зөвшөөрөлгүйгээр.. Болох уу?

    ReplyDelete
  6. Бололгүй яахвэ. Угаасаа хүмүүс уншиг гээд л блог дээрээ тавьчихсан байгаа юм чинь.

    ReplyDelete