Тэр хэсэг нөхдийн хамт үнэтэй кафед сууж байгаа харагдана. Урагшаа бөгтийж төлөв хоолойгоор ямар нэгэн чухал зүйлийн талаар ярьна. Нөхөд нь ч анхааралтай сонсож байлаа. Түүний гар цэгцтэй бөгөөд эрчтэй хөдөлж байн байн ямар нэгэн зүйлийг занган дүрсэлж, тэрхэн орон зайг бүрэн эзэгнэж байв. Нэг хөлөө нөгөө хөл дээрээ нэлээд хайнгадуухан юм шиг боловч чамгүй цэгцтэй ачжээ. Түүний хийж буй үйлдэл бүхэн өөртөө итгэх итгэлийг, бардам занг нь илтгэж байлаа. Тэр байнга л ийм байдаг. Өөртөө итгэлтэй. Уржигдар шөнийн клубт бүжгийн талбайруу харж зогсохдоо, тэрний өмнөх өдөр шинэхэн танилцсан бүсгүйтэй хооллож суухдаа ч энэ чанараа алдаагүй юм. Гэхдээ энэ бүх байдал нь өөрт нь хэзээ ч эвтэйхэн байгаагүй ба тэрийгээ өөрөө ч мэддэггүй. Гэртээ унтахаар ирээд орон дээрээ тэрийн унахдаа л бүх бие нь тавирч дайнаас ирсэн цэрэг шиг л амар амгаланг олдог байлаа.
Тэр юу ярьж байсан бэ гэж үү? Өөрийнхөө хээнцэр машиныг унаж яваад бяцхан дүрэм зөрчтөл замын цагдаа зогсоосон гэнэ. Харин тэр нэг ч төгрөг гарздалгүй, ганц ч доошоо оролгүй, цагдааг зүгээр сүрдүүлсээр байгаад л мултарснаа ярьж байлаа. Үүнийг ярьж байхад нь урдхан талын ширээнд сууж байгаа 2 бүсгүй өөрт нь ээлжлэн харц шидэлж, сээтэгнэх гээд байгааг нь ойлгож, тэрэнд нь баясаж суулаа. Тэр хоёрлуу хялав хийхийх ч хүссэнгүй. Царайг нь арай тогтоод харчих юмсан гэж хальтхан бодовч бардам зан нь бусад бүх бодлыг нь нугачин дарж байв. Түүний яриаг сонсож суугаа нөхдийнх нь зарим нь хөөрөн баясаж, зарим нь түүний зоримог занд атаархаж суулаа. Харин нэг хүн л түүнийг худлаа ярьж байгааг мэдэж байв. Тэр хүн л түүнийг олуулаа явахдаа ч арыг нь хамгаалчих хэн нэгэн байхгүй үед хүнтэй болгоомжгүй харьцахгүй гэдгийг мэдэж байв. Зургаадугаар ангидаа олны өмнө ангийнхаа бандид зодуулчаад уйлж зогсохыг нь тэр хүн л мэднэ. "Дараа нь алнаа муу пиздаг" гэж шаралхсан ч дараа тэр бандитай таарахдаа сүүдрээс нь бусгах шахаж байсныг тэр хүн л мэднэ. Гэхдээ тэр хүн бурханы нэрийг бодож амаа хамхижээ. Бөөлжис нь зутгаж, байж ядсан ч түүнийг өөрийнх нь найз гэж итгүүлсээр байдаг, өөрөө ч мэдэхгүй тэр л шалтгаанаар амаа хамхин суулаа. Тиймээ тэр зөөгчтөй муухай харьцаж бусдыг баясгахаас биш цагдаагын өөдөөс ганцаараа явахдаа томорч чадахгүй тийм л хүн юм. Тийм зүрх муутай гэдгээ хаяа ухамсарладаг ч, тэр бодол нь хэтэрхий таагүй болохоор бушуухан булзааж өөрийнх нь тухай бусдын хэлсэн үгс, эсвэл өөрийнх нь тухай цуу яриаг бодоод баясдаг байв.
Тэр өөрийнх нь тухай хүмүүс ярьж байхад дуртай. Түүнийг бусад хүмүүс бардам, сэхүүн, хамраа сөхсөн гэж ярьхад байж ядан баярлана. Учир нь тэр үүнийг эрхэмсэг оршихуй гэж бат итгэдэг. Шалиг гэж хэлүүлэхдээ өөрийгөө Казановатай адилтгана. Баян айлын бацаан гэхэд харин тийм ч дуртай биш. Үүнийгээ тэр ямар нэгэн язгууртны шинж гэж итгүүлэх гэж оролддог байв. Түүний амьдралыг өөрсдийгөө ойр дотны гэж бодсон цөөхөн хэдэн хүмүүс л шүүмжилнэ. Харин тэр өөрийнхөө амьдралын хэмнэлийг мафийн тухай кино шиг гэж боддог байв. Үд өнгөртөл унтаад, сэрэнгүүтээ хэн нэгэнрүү залгана. Учир нь түүний хувьд ганцаараа байх нь аймшиг юм. Ямар нэгэн хйих юм олно. Хаяа бас ч болоогүй худлаа үнэн бизнес хөөцөлдөнө. Пиджак өмсөх, гар барих, албаны үг хэрэглэх түүнд таалагддаг ажээ. Мэдээж оройг хаа нэгэн амралтын газар эсвэл шөнийн клуб гэх мэт газар өнгөрөөнө.
Гаднаас нь харвал ямар ч эмэгтэй атаархам булбарай цагаан арьстай шаггүй царайлаг эр. Өмссөн зүүснийх нь талаар би юу ч хэлэх билээ. Бие хаа нь тэгш сайхан, дээрээс нь өөртөө арчаатай болохоор фото модел гээд хэлчихэд хэн ч гайхахгүй тийм л залуу. Тэхдээ даанч харамсмаар. Хэзээ ч өөрийгөө толинд хараагүй, бусдын үгээр л өөрийнхөө царайг төсөөлж, тэр төсөөлөлдөө байгаа царайгаа бусдын заавраар будаж суугаа эмэгтэй шиг.
гоё бичжээ. чиний шүлэг, иймэрхүү бичлэгүүд эд нар чинь нэг л сонин аястай :)
ReplyDeleteХэхэ тиймээ. Нэрэлхэлгүйгээр хэлэхэд би өөрөө бас тэгж боддог:)
ReplyDeleteсанаанд яагаад муу санаатай гэж буугаад байгаан бол , уг нь энэ чигээрээ байвал өөрт нь ч бусдад ч аюулгүй юмсан . Дориан Грейг санагдуулж байна :)
ReplyDeleteДориан грей гэж зохиол юм шиг байна тийм үү. Ер нь жаахан ёозгүй л хүн л дээ. Угаасаа өөрчлөгдөхгүй байхаа. Өөртөө итгэлтэй хүн гэж хэлж бол болно. Ямар төрлийн өөртөө итгэх итгэл вэ гэдгийг нь бодох хэрэгтэй байх.
ReplyDeleteGoy bichjee, chi gehdee huniig aimar sain tanij chaddag yum shig e,,,
ReplyDeleteThdee ene ter chigeeree hen negen bodit hunii talaar bish shoo. baga zereg fantaaz. Bayrlalaa
ReplyDelete