Friday, September 16, 2011

Зүрхэндээ урласан тэр бяцхан диваажиндаа

Зүрхэндээ урласан тэр бяцхан диваажиндаа
Зөвхөн чамтай л цуг цоожлуулахсан.
Өөр хэнд ч үзүүлэмгүй оддын гэрэл дор,
Өөр хэнд ч сонсгомгүй сарны эгшгин дор
Өвс зуугаад өвдгийг чинь дэрлэж,
Өдийг хүргэж хуралдсан бэтгэрэлээ
Өврөөсөө инээмсгэлэл болгоод нисгэхсэн.
Харцны чинь зөөлөнд хөл алдаж
Хорвоогын гүнд шигдээд л,
                               шигдээд л байхсан даа.



2 comments:

  1. ene shuleg uneheer ih taalagdlaa. unshsan chine barag l duu sonsson yum shig bolloo. Zowshoorwol ene shulgeer duu hij bolohu?

    ReplyDelete
  2. Болноо болно, харин дараа нь сонсгоорой :p

    ReplyDelete