Sunday, September 4, 2011

Намрын ой шугуй

Учрал амтагдам урууландаа
Тачаал бэлгэдсэн улаахан будагтай
Амьдрал амтагдам нүдэндээ
Ухаарал бэлгэдсэн хөнгөхөн үрчлээтэй
Залуу насныхаа сайхан бүхнийг
Салхинд хийсгэж сэтгэл амирласан
Эгчмэд бүсгүйн сүр жавхлан шиг
Намрын ой шугуй.



 

5 comments:

  1. namriig l huleej bla saihan.. hooe odoo taivshiraad jaahan uuriiguu sonsdoo gedeg uliral yum shig sanagaad bdagiin..

    ReplyDelete
  2. Тийм шүү. Сайхан улирал. Ганцаардал дундаа жаргах боломж олгодог ч юм шиг

    ReplyDelete
  3. яасан ч гоё шүлэгийн..Сараагийн намрын өнгөө гээд дууг дуулмаар болсон байналээ. Өнөө өглөө алхах зуур намрыг мэдэрлээ..

    ReplyDelete
  4. Сараа сайхан зохицож байнаа :)

    ReplyDelete
  5. Taсархай тaсархай, даанч намар дуусч байхад уншчихлаа
    Гоё дүрслэжээ, гэхдээ та жоохон эгчмэд бүсгүй сонирхдог юм аа даа
    тийм л хүн ингэж бичмээр.......

    ReplyDelete