Thursday, September 22, 2011

Муур

Харуй гудмаар, халаас хоосон харьж явахдаа зулзагаа дагуулсан муурын харцтай тулчихлаа. Толинд өөртөйгөө ширтэлцэх шиг дотно бас алс холын, халуун мэдрэмж. Муур огт хөдөлгөөнгүй намайг ширтэнэ. Гэмгүйг минь мэдсэн юм байлгүй, айсан шинж алга, гайхсан ч шинж алга. Ямар ч цаараглал алга. Тэр ямар ч хувиралгүй, яг л баримал шиг төгс төгөлдөр.
Хос шувууд хоорондоо үг яриа, дохио зангаагүй ойлголцдог байхаа. Муур надтай үүнтэй төстөй сэжмээр холбогдсон юм шиг. Би зарим хүмүүсийг огт ойлгодоггүй, зарим хүмүүс намайг огт ойлгодоггүй. Миний ойлголцдоггүй тэр хүмүүсрүү энэ муур ингэж ширтддэггүй байх гэсэн совин татна. Тэгж бодоход яагаад ч юм таатай. Магадгүй бид хоёр хаа хол уулын энгэрээс салж урссан горхиний үзүүрүүд юм болов уу даа. Ахиад таарвал биенээ андахгүй гэдэгт бат итгэнэм, би.

4 comments:

  1. хайр хүрмээр мэдрэмж вэ..хөнгөхөн, цагаахан, тайван бас амгалан..дахин дахин уншмаар..

    ReplyDelete
  2. Тийм байна уу :) Нээрээ муур,тэгээд бас хэрээ шал өөр ертөнцтөй холбоотой юм шиг санагдаад байдын.

    ReplyDelete
  3. хөөх сонин мэдрэмж байна шүү, над руу муур тэгээд харчихвал ,тэр тусмаа орой шүү, айгаад бөөн юм болно доо :P

    ReplyDelete
  4. Айх юм үнэхээр байхгүй ээ:) Харин ч хараад л баймаар. Даанч их богинохон байсан. Ердөө л зөрөөд өнгөрөх зуур байсан болохоор.

    ReplyDelete