Saturday, December 31, 2011

Архидсан тухай тэмдэглэл

1.
Сэтгэл шигээ хоосортол нь
Жүнзтэй архийг хөнтөрч орхиод
Cудасныхаа лугшилтыг галаар өрдлөө.
Хаа нэгтээгээс хачин дулаан төөнөж
Эд эс бүхэн минь хөнгөрөх шиг, хөвөх шиг...

Эцэж туйлдсан уураг тархиа
Хөнтөрсөн хундага шигээ хоослон,
Элж хуучирсан дурсамж бүхнээ зураг шиг шатаавал
Хээрийн салхи шиг эрх чөлөө, тайвшрал үнэртэнэ.

2.
Би нүүрээ усаар шавшин зогсож байна.
Толинд ширтэх өөрийн минь харц
Зэмлэлийн харц уу?
Энэрэл, уучлалын харц уу?

Бүтээгүй хүсэл мөрөөдөл бүхнээ
Угаалгын өрөөнд урсгаж орхиод
Уртаас урт амьсгаа аваад
Үл ажим хүйтэн инээмсгэлэл цэлэлзүүлэн гарч одоод
Бүүдгэр гэрэлд, хаана ч юм, алхаж явна би.

Дэргэдүүр минь эсгэчээд өнгөрсөн
Хэн нэгэн бүсгүйн анхилам сүрчиг шиг
Тийм нэг шидийн аялгуу одоо зүрхэнд минь цохилно.
Би хэзээ ч юм түүнтэй ахин учирч магадгүй...

9 comments:

  1. bi uuriiguu eroosoo tgj bodoj bgaagui neeree bodood bsn chin optimist yum bn shtee.

    ReplyDelete
  2. Тиймээ яг үнэн. Хоосрол

    ReplyDelete
  3. ur duntei arhidalt bn tiimee shulegtei bas magadguitei..

    ReplyDelete
  4. umnuh 2 setgegdliig huleen zuvshuuruhud amarhan bsn harin chiniih hetsuu yum

    ReplyDelete
  5. unen yum hetsuu bdag biluu ugui ch biluu hehe

    ReplyDelete
  6. Optimist uchraas arhidsan tuhai temdeglel murtluu surug yum yu ch sanagduulahgui, harin bur ingej uzmeer setgegdel toruuled bgaam boluu :)

    ReplyDelete
  7. @slngo tiim ch biluu, ugui ch biluu hehe.
    @Me eroosoo muu yum bish shtee ingej uzmeer bvl nadaa heleerei :p

    ReplyDelete