Wednesday, November 16, 2011

Гудамжны гэрлээс будрах

Гудамжны гэрлээс будрах цасыг ажин зогсохдоо
Гуниг гутралаа хүйтэн жихүүнээр арилжаад
Цаг хугацаа, хорвоо дэлхийтэй цуг амсхийлээ.

Би өөрөө бяцхан хүү болчихоод
Зул сарын тухай, хойд туйлын тухай
Хэн нэгэн сайн хүнээр -
       хөгшин хөвөө хүнээр
Үлгэр хэлүүлж энгэрт нь наалдан,
Ид шидэнд итгэж
Инээмсгэлсэн бяцхан хүү болчихоод...

Орчин тойрон минь
Шилэн бөмбөлөг - дурсгалын тоглоом болчихоод.
Хэн нэгэн нь сэгсэрч цас оруулан, бас
Хөгжимнийх нь баадууг чангалан
Цангисан, цагаахан аялгуу сонсгоно.

Орчин тойрон минь шилэн бөмбөлөг болчихоод
Би өөрөө дотор нь инээмсгэлэн зогсох
Бяцхан хүү болчихоод
Цаг хугацаа, хорвоо дэлхийтэй цуг амсхийлээ :)

5 comments:

  1. oo goe.. bi uchigdur delguurt tiim shilen bumbulugtei bolohiimsan ged erguulj toiruulaad l zogsood bsan tgsen tend chi bsan yum bnlda hehe

    ReplyDelete
  2. aan chi tgd tsas orood bsiin bsht. Oshoo sain segsreed uguhgui hehe

    ReplyDelete
  3. цаснаас болж мэндэлсэн шүлэг үү .гоё л мэдрэмж байна ,тэгэж төсөөлж үзнээ бөмбөлгөнд байгаам шиг гэж ^^

    ReplyDelete
  4. zunduu ih tsas orson bizdee ain hehe :)

    ReplyDelete
  5. Mи > төхх цаснаас төрсөн шүлэг. Гоё цас орж байхад тэгээд замын түгжрээ үүсгэдэг этр гээд уурлаад байваа хэхэ.
    Солонго > Нээрээ ч хангалттай орсон юм байна даа. Өнөөдөр ч гэсэн орж л байх шиг байна

    ReplyDelete