Wednesday, February 29, 2012

Шидэт ягаан өнгө


Алгаа наранд үзүүлж араас нь ажвал
Хурууны салаа, хумсны завсраас
Хурмастын өнгө улбартан цацарч
Хүн болж хаанаас ирснээ
Хожим хаа очихоо
 Харчих шиг...

Үүрдийн хоосонд оршигч үхэшгүй мөнх тэрээр
Шидэт дулаан шившлэг шивнэж
Аянга цахилгаан мэт тэсрэлт
Алаг зүрхэнд амилуулж
Элсэн цагийг 
Эхийн минь хэвлийд эргүүлж
Үхлийн зөнгөөр сүлсэн тэртээх өдөр
Үр хөврөл байхдаа би ийм өнгөтөй байсан.

2 comments:

  1. Сэтгэл хедлел минь давамгайлах гээд байна. Тогтоон байж сэтгэгдлээ бичье. 3-р мерийг ямар гайхалтай хэлвээ..Бас нэг асуулт терж байна. Та хариулахгvй байсан ч болно. Чи хэн бэ?

    ReplyDelete
  2. Баярлалаа:) Хэн гэдгээ мэдэх гээд л үзээд байгаа шт, нас хүрэхнүү гү юу хэхэ

    ReplyDelete