Saturday, March 10, 2012
Азарган бороог чамласан юм шиг
Азарган бороог чамласан юм шиг
Нулмисандаа бас урсчихаад ирэхэд чинь
Хүйтэн харцаар давхар хайрсан би,
Зүүдэнд чинь харин
Халуун цай, хуурай алчууртай угтаж
Зүрхийг чинь хүртэл дулаацуулсан би.
Бодит би, бас зүүдэнд чинь амилсан би.
Амьдралын үнэнд туйлдаж ядраад
Дарсны хатууд халаад ирэхэд чинь
Ширүүн харцаар нэмж ширвэсэн би,
Мөрөөдөлд чинь харин
Нарыг мандуулж, тэнгэрийг цэлмүүлж
Маргаашийг чинь хүртэл мартуулсан би.
Бодит би, бас мөрөөдөлд чинь амилсан би.
Зүүдэндээ чиний харсан би,
Мөрөөдөлдөө чиний зурсан би,
Даанч... бас бодит би.
Намайг бодон суугаа
Энэлэн шаналагч эмзэг турьхан минь
Бүсгүй зөнгөө надад хэлээч!
Залбирал чинь хэр гүнзгий вэ?
Хүслийн чинь долгис намайг ороож
Цээжинд царцсан цэв хүйтэн мөс уярч...
Бодит би
Зүүднээс чинь, мөрөөдлөөс чинь
Хувь заягаа хутган уух болов уу?
Subscribe to:
Post Comments (Atom)
oo ene yasan goe shueg ve.. utga ni estoi goe yum bnaa..
ReplyDeleteer ni yums yagaad zaaval bodit bh estoi gej harin ch hiisver dundaa yalanguya hun hamgiin bodit unen yum shig sanagdahiin.. za medehgui medehgui hehe
ReplyDeletehehe tiimee, yag minii bichih gsn sanaag harsan bna. boditoi yum gdg chin bidnii ter boditoi zuilsiig harj bga tusuulul, tuluulul l bdg sht te.
ReplyDelete