Sunday, March 11, 2012

Удахгүй бороо орно

Удахгүй бороо орно.
Урд зам ус болно.
Уртаас урт түгжрэл үүснэ.
Улаан, ногоон, шар гэрэл газарт тунарна.
Урсчихсан усан будаг шиг болно.
Урт хөл, нойтон үс, цангинасан инээд
Улаанбаатрыг улам залуу болгоно.

Баахан халамцуу хүмүүс инээж харагдана.
Бар, буудал, гудмын асарт хорогдоно.
Бороон чимээ бүрээн дуунд дарагдана.
Буурал цагаан шөнө тунгалаг санагдана.

Амьдрал айхтар хүнд бишээ,
Өнгөрсөн бүхнээ эргэж хараад инээ.
Ахиад л учрал тохионо,
Өөрийгөө чөлөөл, нүдээ ань, инээ.
Удахгүй бороо орно.
Уйтгар чинь урсаж одно.


12 comments:

  1. сайхан шүлэг. ямар улиралд хамгийн их шүлэг бичмээр санагддаг вэ ?тийм улирал байдаг уу . хамммгийн их гуниглуулдаг үе л шүлэг бичмээр болдог байхдаа гэж бодогдоод байдын . гэхдээ энэ шүлэг бол өөдрөг , бүр бүх зүйл нь цацарсан бна л даа.бороо орохоор дахиад уншнаа

    ReplyDelete
  2. Хэхэ ямар хэцүү асуулт вэ, лаг ухаантай юм хэлэх гэсэн олддоггүй ээ. Сая өвөл аймаар бичмээр санагдаад байсан хэрнээ болж өгөхгүй байсан, намар шүлгийн улирал байж магадгүй. Гуниглал, ганцаардал чинь шүлгийн амин сүнс ч билүү тийм утгатай юм уншиж байсан. Тэхдээ л шүлэг бичих, бас уншихад хэн ч саад болохгүй, төсөөлөөд л байх боломжтой орчин хамгийн гоё шт? Сая гэхэд л яг бороо орж байгаа юм шиг санагдаад байсан :)

    ReplyDelete
  3. Миний өглөөтэй зохицсон ямар хөгжилтэй дуу вэ.. Гурвуулаа гоё.. Бөөн энерги авлаа..

    ReplyDelete
  4. Нээх гоё хөнгөхөн дуу байгааз тэ

    ReplyDelete
  5. чиний зарим шүлгүүд хаачсийн бэ?

    ReplyDelete
  6. Хасчихсаан хэхэ. Нээх таалагдаагүй дээ биш зүгээр л блогт нээх тохирохгүй юм шиг санагдаад.

    ReplyDelete
  7. өө өнөөдөр хуулчий гэж бодсийн..оруулчих л даа. талд хэвтээд тэнгэр ширтэж байгаа юм шиг шүлгээ.

    ReplyDelete
  8. ok http://bbilguun.blogspot.com/2011/05/blog-post.html enen deer tavichihlaa

    ReplyDelete
  9. болчлоо. талархлаа

    ReplyDelete
  10. нээрээ л тийм байх даа, угаасаа ухаалаг хариулт хэлж болохооргүй тэнэг юм асуучиж :P улирлын чанартай шүлгүүд болчихно шд. дандаа гунигтай ганцаардалтай шүлгүүд байхын бол уншиж байгаа хүмүүс нь балрана шд :)

    ReplyDelete
  11. oo neere shuleg gdeg ug buuur anh gunig gdeg ugnees eh survaljtai yum gej sayhan manai nz tailbarlaj bsan yum bn

    ReplyDelete
  12. @tsahlai harin ch aygui gunzgii asuult bsisht hehe. Namriin shuleg halamtsuu, zunii shuleg jargaltai, uvliin shuleg er ni huiten bldg ch ym shig sanagdsan.
    @solongo tiim biluu, yamar ch bsn samgardi biluu tureg ugnees garaltai gj sonsoj bsn.

    ReplyDelete