Ертөнцийн цөм гэж өөрийгөө ойлгоод
Ерөөл бүхний дунд сэлж явсан
Ажиггүй хэнэггүй бас гайхширсан, эргэлзсэн
Илүү дутуу чимэггүй, энд тэндээ хуяггүй
Хуял тачаал, хүсэл шуналын үнэргүй
Цээжнээсээ гэрэлтсээр
Нүднээсээ халиаж,
Орчлонг тэр чигээр нь гэрэлтүүлж
Инээмсгэлсэн, итгэсэн, бас л инээмсгэлсэн
Тэр хүүг
Өнөө өглөө нэхэн санав.
Цаг хугацааны
Альхан нэг нугалаанд
Одоо ч гэсэн
Тагтаа хооллон тогтуун нүдээр ганданг ажин
Аль эсвэл
Нартай бороонд модон морьтой гүйж яваа шиг санаад
Тэр хүүг харуулдсаар
Цонхоороо шагайхуйд:
-Үүлс нүүж байна.
Өнөө өглөө би
Том хүн болчихов уу?
маргааш өглөө өвөө болчих байлгүй дээ.
ReplyDeleteТэгий шт, нэг л өглөө өвөө болчихсноо гэнэт ойлгох өглөө болчихсон. Харин ийм юм бичиж байсан нь өчигдөрхөн юм шиг санагдах байлгүй
ReplyDeleteЭнэ уул уурхай, улс тереес зугтаж эргээд цээжнээсээ гэрэл цацруулмаар байнААААААА.. Яг одоо
ReplyDeleteХэхэ, нэг бол бүр ерөөсөө тоохгүй баймаар ч юм шиг үгүй бол хүн миний юмыг хулгай хийгээд байхад тоохгүй суух нь утгагүй ч юм шиг яахаа мэдкү хэцүү байгаа шүү бас
ReplyDeleteza mani neg ym meddeg hun shig tom ym helchih uu? ter neg ayurzanaiin neg shulegtei ih tostei sanatai ymu gj oilgolo. tseejeer sanadguiee, neg iimerhu togsdog: ymr shn ym be ene chine geh zuur nar jargaj bn ch biluu, bs neg tiim mature bolood bnu da gj ooriigoo medersen shuleg gj oilgoson.
ReplyDeleteтэр хүү дотор чинь байгаа :) , өчигдрийн чи , өнөөдрийн бас маргаашийн чи дотор чинь л байгаа , үгүйлж санавал хамгийн түрүүнд уулзаж болохоор
ReplyDelete@bubu tiimee, thdee ontslog ni mani ni ayurzanaas arai turuuleed mature bolchihloo, terendeer unuudur bi 25 hurch bna gdg bhaa.
ReplyDelete@Me tiim ch yum uu?
Cool and I have a nifty provide: How Much Home Renovation Can I Afford renovate my home
ReplyDelete