Tuesday, May 29, 2012

Төсөөлөлд минь чи бид хоёр

Төсөөлөлд минь чи бид хоёр
Тэнгэрийн заадасруу хамтдаа ниссэн.
Тэндээс эндхийн амьдралыг ажин удаан суусан.
Төсөөлөлд минь чи бид хоёр
Ертөнцийн хязгаарт цугтаа хүрсэн.
Ерийн болоод ер биш амьдралыг амтлан удаан амьдарсаан.

Бодолд минь чи бид хоёр,
Борог амьдралын уртыг
Бор хоногийн уй гунигийг
Зудтай өвлийн цаст шуургыг
Цахилгаант шөнийн уст аадрыг
Бүхнийг хамтдаа туулчихсаан,

Би чамайг
Баярлуулж бас гомдоож
Чи намайг
Чимхэж бас илбэж
Бид хамтдаа
Үерлэж хунгарлаж
Мандаж жаргаж
Хаа нэг
Хамгийн нандин бүхнээ хага чулуудаж
Харин дараа нь
"Харууслын аяз" - н клип шиг
Хагархай аяга буцаж эвлэхийг ч
Хамтдаа гэрчилсээн.

Төсөөлөлд минь чи бид хоёр
Таг дүлий болж
              дараа нь дахин чимээ орж
Таяг тултлаа
              бүр нэг цул болтлоо цугтаа амьдарчихсаан.
Тиймээс
            эмзэглэх хэрэггүй ээ,
                     эргэж харалгүй алхан од доо.





3 comments:

  1. shuud Night train-Bureetei duu sanaand orj bn.. ghde suuldee ch uur duu yum bnaa hehe

    ReplyDelete
  2. за энэ бол ер нь айхтар сайхан шүлэг байна. /серёозны/
    чиний фэн клубын нөгөө блогийн линк юу билээ хө /мааз/

    ReplyDelete
  3. @slngo ehnii heseg ni bas l devruun ehelj bna l daa hehe.
    @BuBu magtan matna gj iim yumiig heldeg biluu(maaz)

    ReplyDelete