Tuesday, May 29, 2012

Нэг амьсгаагаар - 1

***
Сиймгэр цагаан хөшгөн чанадаас,
Сарны хөлчүү туяа чимээгүйхэн гэтсээр
Сэм хөлөргөн биеийг чинь
Сувдан дуслаар гэрэлтүүлсэн.
Хүслийнхээ чивэлт цуурайг би
Хүүхэн хонгор биений чинь
Хүршгүй алсад хадаасан.



***

Нов ногоон талд нар өөд тэмүүлж
Гараа алдлан инээмсгэлэгч, эсвэл
Бороотой цонхны дэргэд хөлөө тэврэн
Гансарч суугаа бүсгүйн дотоод гоо сайхан
Аль аль нь агшин зуурынх 


***

Утасны цаанаас баяртай гэж хэлэхдээ
Чи үл ялиг инээмсгэлсэн, би мэдсэн.
Үтэр түргэн зүрх түг түг


***

Хар цагаан зураг хамгаас илүүг өгүүлдэг шиг
Чиний энэ их чимээ аниргүй, нам гүм чинь

Хамгаас чангаар цуурайтаад байна.
Гүнд чинь юу нуугдана вэ?





2 comments:

  1. аль аль нь агшин зуурынх гэдэг их таалагдлаа

    ReplyDelete