Wednesday, June 20, 2012

Мөрөөдөл гэдэг

Мөрөөдөл гэдэг
Мөнх хөх тэнгэр
Түүнд хүрэх тэмүүлэл
Өдөр бүрийн бясалгал
Өглөө сэрээд санах
Орой унтахдаа залбирах
Түнэр хөх тэнгэр
Тэнд гялалзах очир од.

Хүсэл гэдэг
Урд ойрхон харагдах
Улаан лууван.
Билгүүн гэдэг
Урагш тэмүүлсээр буй
Усан тэнэг, зөрүүд илжиг.
Амьдрал гэдэг
Замбуу тивийн элгэнд
Зурж үлдээх
Тэр илжигний
Тэгш хөлийн хазгай мөр,
Амьдрал гэдэг
Бурхны барьж суугаа саваа мод
Богиноссоор
Илжиг лууванд биш
Лууван илжигрүү өөрөө ойртож
Аманд нь ороод
Амтлагдаад
Юм бүхэн арай утгатай, энгийн санагдах
Ер бусын, ид шидийн тэр мэдрэмж.

Мөрөөдөл гэдэг мөнх хөх тэнгэр
Мөрөөдөл гэдэг түнэр хөх тэнгэр
Мөрөөдөл гэдэг тэнд гялалзах очир од
Мөрөөөдөл гэдэг түүнд хүрэх тэмүүлэл

Амьдрал гэдэг нүдээ тас аниад
Алгаараа дэвээд л байх, дэвээд л байх
Ав адилхан урт өдрүүд.
Амьдрал гэдэг нүдээ нээгээд хартал
Цав цагаан далавч сээр нуруунаас
Цэцэг шиг л ургачихсан
Хав харанхуйн дунд, хязгааргүйн дунд,
Нүд сохлом оддын гялбаанд
Нисч яваад итгэж ядан
Эргэн тойрноо ажих
Эгшин зуурын тэр сэрэхүй.


4 comments:

  1. бясалгал хийдгиймуу?

    ReplyDelete
  2. Үгүй ээ хэхэ. Хийнэ гэж бодоод л байдын. Нэлээн олон жилийн өмнө хийж үзсэн. Тэхдээ одоо ч гэсэн хаяа цагаан хоол иддэг

    ReplyDelete
  3. Программ бичих, шvлэг зохиох чинь бараг л бясалгал юм биш vv, бvр дотор нь ороод уусчихсан veд..Энэ шvлэгний мер бvр нь дангаараа байсан ч яруу бас vнэн юм..

    ReplyDelete
  4. Аанхаа ер нь бясалгал гэдэг чинь нэг зүйл дээр удаан төвлөрөх үйл мөн шт тэ. Баярлалаа.

    ReplyDelete