Thursday, September 6, 2012

Буурай ээж минь хаана байгаа бол?

Бүлээрэхэд минь өвөртлөөд унтдаг байсан
Буурай ижиигээ
Үхлийн тэвнээр сүлбүүлэн хэвтэхэд нь
Үнэндээ би юу ч хийж чадаагүй.

Одоо хаана байдаг бол, ээжийн минь ээж?
Одод хүртэл харван замхардаг
Оргүй хоосон тэнгэрт лав биш!

Ой санамжнаас минь бүдгэрэн бүдгэрсээр
Царай дүр тань мартагдсаар байгаа ч
Хайр энэрэлийн тань хөврөл
Тархинаас зүрхүү тасралтгүй юүлэгдэж
Цусанд минь цутгасаар
Мэдэгдэхүүн бус мэдрэгдэхүүн болон хувирсаар л байна.

2 comments:

  1. Replies
    1. Ямар аймаар нүдтэйн бээ. Чамаар ер нь хянуулах хэд хэдэн материал байгаа шүү

      Delete