Sunday, October 7, 2012

Энэ намар би

Энэ намар би,
Намрын тухай бичихгүй.
Моддын нулмис тосохгүй
Бороон чимээнд дагжихгүй
Тогоруун цувааг дагахгүй ээ.

Энэ намар би,
Ингээд л байж байна.
Цаг хугацааг
Цонхоороо чулуудчихаад
Гуниг гутралаа
Гудсан дороо дэвссэн.
Тааз ширтээд
Тамхиа асаагаад...
Ингээд л байж байна.
Ичих, эмээх зүйл үнэндээ алга.
Эмзэглэх, туних шалтаг алга
Энэ намар би,
Эр бие гүйцлээ.

2 comments: