Friday, October 26, 2012

Намар


9р сар бол уруул мялаах улаан дарс
Дарсанд халамцсан бардам зураач
Хацранд нь наалдсан тосон будаг
Хатсан будаг ховхорч унах тэр эгшин.

10р сар бол нэлийсэн том цонх.
Цонхоор харагдах хөгшин саарал улиас.
Моддыг тайчих намрын хөх салхи.
Салхинд дэрвэсэн бошинзны ар хормой.

11р сар бол өвчинд шаналсан өвгөн найрагч
Буурал найрагчийн гартаа барьсан модон гаанс
Модон гаансны тааз өөд цоргисон угалзан цэнхэр утаа
Утаа хамар шүргэхэд ӨВӨЛ гэж бидний дуу алддаг тэр агшин.



2 comments:

  1. Баярлалаа. Чиний шүлгүүдээс таалагдсан шүлгүүд байгаа. Сэтгэгдлээ бичиж оруулна гэж бодоод л байгаа уг нь...

    ReplyDelete