Sunday, October 19, 2014

Намар 2014

Цуурай шиг намар
Цээж нэвт салхилах цагаар
Хон хэрээ улиасны нүцгэн мөчир тэгнээд
Дуг нойрондоо дугжрах гэж байна.


Хуурай шиг намар
Зүрх ирлэх цагаар
Золбин жингэр хэдэн зулзагаа амлуулж аваад
Зүүд нойрондоо зүүрмэглэх гэж байна.

Хон хэрээ маргааш ажилтай,
Ивий хон хэрээ унтаж амар, бүүвэй.
Золбин жингэр маргааш ажилтай,
Ивий золбин жингэр унтаж амар бүүвэй.

Нэг л өглөө зун болчихсон байсан,
Нэг л шөнө өвөл болчихсон байна.
Хорвоогийн өдрүүд ав адилхан үргэлжилсээр ч
Маргаашийг бид хүлээсээр л байна.
Магад маргааш хавар болчихсон байна...
Тийм болохоор бүүвэй.

No comments:

Post a Comment