Friday, September 23, 2011

Үнэргүй үнэр үнэрлэх үү? эсвэл

Үнэргүй үнэр үнэрлэх үү? эсвэл
Амтгүй амт амтлах уу? эсвэл
Өнгөгүй өнгө үзэх үү? эсвэл
Хөггүй эгшиг сонсох уу? эсвэл
Оргүй хоосныг тэмтрэх үү?

Тэр надаас асуулаа.

Ус гэдэг амтгүй амт, өнгөгүй өнгө
Салхи гэдэг үнэргүй үнэр, хөггүй эгшиг
Ус, салхи аль аль нь оргүй хоосны биелэл
Чиний амлалт энэ бүгдээс өөр үү?

Тэр мөрөө хавчаад

Чи салхи алгадсан жигүүртэн болоод
Тэнгэрт дүүлэх үү? эсвэл
Чи ус самардсан сэлүүртэн болоод
Усанд амьсгалах уу?

Тэр надаас асуулаа.

Төсөөлөл гэдэг тэнгэрт дүүлэх
Үхэл гэдэг усанд амьсгалах
Чиний амлалт энэ бүгдээс өөр үү?

Тэр мөрөө хавчаад

Солонгын наймдах өнгийг үзэх үү? эсвэл
Хуурын наймдах эгшгийг сонсох уу?

Хэсэг хугацааны дараа тэр миний сааралтаж орхисон нүдийг ажаад, шоолонгуйгаар сэм инээвхийлэв. Харин би сонголтоо хийж чадалгүй зовсон хэвээр. Аль нь ч яахав дээ. Алийг нь ч атугай мэдэрчихвэл бусдад нь хүрэх үүд нээгдэх байх гэж өөрийгөө тайтгаруулж ядна.


4 comments:

  1. гайхалтай.. өчигдөр алхаж явахдаа 5 мэдрэхүйн тухай бодсийн..миний бодлуудыг таадаг юм шиг санагдаж байна шүү..

    ReplyDelete
  2. Энэ диваажин ер нь юу бодож байгаа бол доо гэж байгаад биччихсийн хаха.

    ReplyDelete
  3. mash sain zengiin uner unertej bna shuu

    ReplyDelete
  4. Harin bichij bhdaa medeegui thdee tiim bolson shig sanagdsan

    ReplyDelete